Архивчдын өдрийг угтан мэргэжил, арга зүйн сургалт хийлээ
Өмнөговь аймгийн Архивын тасаг нь “Архивчдын өдөр”-ийг угтан бүх сумдын архив бичиг хэргийн эрхлэгч нарыг хамруулсан “Архивын нэгдсэн сургалт”-ыг Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулжээ. Тус аймгийн “Архивын тасаг” нь сүүлийн 20-30 жилд үзүүлж байгаагүй амжилтыг 2015 онд гаргасан б
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Архивын тасаг нь “Архивчдын өдөр”-ийг угтан бүх сумдын архив бичиг хэргийн эрхлэгч нарыг хамруулсан “Архивын нэгдсэн сургалт”-ыг Нутгийн удирдлагын ордны “Сүлд” танхимд зохион байгуулжээ. Тус аймгийн “Архивын тасаг” нь сүүлийн 20-30 жилд үзүүлж байгаагүй амжилтыг 2015 онд гаргасан байдаг.
Тодруулбал, 2015 оны Байгууллагын архивын улсын үзлэгт “Тэргүүн байр”, 2016 оны Төрийн архивуудын улсын шалгалтад “Гутгаар байр” зэрэг амжилтыг үзүүлсэн. Салбартаа амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа архив бичиг хэргийн эрхлэгч нарыг Архивчдын өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”, Архивын Ерөнхий газрын хүндэт шагналуудаар шагнаж урамшуулжээ.
Архивчдын өдрийг угтсан “Архивын нэгдсэн сургалт”-ын хүрээнд “Цахим архив үүсгэх арга зүй”, “Данс үйлдэх арга зүй”, “Тусгай төрлийн баримтаар архиваа нөхөн бүрдүүлэх”, “Байгууллагын архивын баримтад тооллого хийх ажлын арга зүй” зэрэг чухал сэдвүүдээр холбогдох албаны хүмүүс сургалтыг зохион байгуулж байна.
Дашрамд дуулгахад, Өмнөговь аймгийн Архивын тасаг нь удирдлагын баримт бичгийн 30 хувийг цахим хэлбэрт оруулж, иргэдэд үйлчилж байна.


















