Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Архивыг дэмжигч цол өргөмжлөл”-өөр шагнууллаа

Нийслэлийн Архивын газраас дүүргүүдийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах ажлын хүрээнд дүүргийн архивын ажлын тайлангийн хурлыг зохион байгуулжээ.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Архивыг дэмжигч цол өргөмжлөл”-өөр шагнууллаа
“Архивыг дэмжигч цол өргөмжлөл”-өөр шагнууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Архивын газраас дүүргүүдийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах ажлын хүрээнд дүүргийн архивын ажлын тайлангийн хурлыг зохион байгуулжээ.

НЗДТГ-ын даргын баталсан нийслэл дүүргийн архивуудаас хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын гүйцэтгэлийг тооцох, тайлант жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг нэгтгэн дүгнэх, улмаар цаашдын хамтын ажиллагааг тогтоох зорилготой тус хуралд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, Архивын мэргэжилтнүүд болон албаны бусад хүмүүс оролцож архивын ажлын тайлангаа танилцуулсан байна.

Энэ үеэр төрөөс архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр явуулж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутагт архивын салбарын үйл ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, Архивын мэргэжилтэн Б.Батхишиг нарыг Нийслэлийн архивын газраас “Архивыг дэмжигч цол өргөмжлөл”-өөр шагналаа.

Хуваалцах