Архивын ерөнхий газар нийт мэдээллийнхээ 30 хувийг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна
Ингэснээр иргэнд очих төрийн үйлчилгээ түргэн шуурхай болохоос гадна иргэдийн мөнгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж тус газрын дарга н.Энхбаатар онцоллоо.
Мэдээллийн алба

Архивын ерөнхий газар нийт мэдээллийнхээ 30 хувийг цахимд шилжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэнд очих төрийн үйлчилгээ түргэн шуурхай болохоос гадна иргэдийн мөнгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж тус газрын дарга С.Энхбаатар онцоллоо.
Архивын ерөнхий газарт иргэд, аж ахуйн нэгж, төрийн олон мэдээлэл бий. Сардаа 200 орчим хүнд үйлчилгээ үзүүлдэг. Цаашид мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орох магадлал өндөр байгаа учраас захиалгаар оюутнуудыг сургахаар төлөвлөсөн байна.


















