Архивын лавлагааг цахим хэлбэрт шилжүүлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ГИХАЭГ-ын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж ба
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ГИХАЭГ-ын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Энэ оны эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөж байсан уг ажил эхнээсээ цэгцэрч эхэлжээ. Одоогийн байдлаар иргэд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд шаардагдаж буй лавлагаануудаа цахим хэлбэрээр авч болох боломжтой болжээ.
Дашрамд дурдахад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ сарын 1-ний өдрөөр дуусгавар болох аж.


















