Архивын удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхэллээ
Архивын ерөнхий газраас зохион байгуулж буй Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 28 дахь удаагаа болж байна.
Мэдээллийн алба

Архивын ерөнхий газраас зохион байгуулж буй Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн 28 дахь удаагаа болж байна.
Өнөөдрөөс эхлэн гурван өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд төрийн 37 архивын удирдлага болон АЕГ-ын бүтцийн нэгжийн удирдлага, улсын байцаагч нар оролцоно.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр архивын салбарын өнөөгийн байдал, хойшид хийх шинэчлэлээс гадна үндэсний хөтөлбөрийн дөрөвдүгээр үе шатыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулах юм. Түүнчлэн архивын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг архивчдын зөвлөгөөнөөр хэлэлцэх юм байна.


















