Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арктикийн хөрс дэлхийн дулаарлыг удаашруулдгийг эрдэмтэд тогтоожээ

Хиймэл хөрс, ялангуяа хүйтэн цаг уурын нөхцөлд хүлэмжийн хийг маш идэвхтэй “шингээх” боломжтойг оросын эрдэмтэд тогтоожээ. Нүүрсхүчлийн хий, азотын давхар ислийг Арктикийн нөхцөлд ердийн хөрснөөс хоёр дахин их шингээдэг тусгай хольцыг мэргэжилтнүүд бүтээсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арктикийн хөрс дэлхийн дулаарлыг удаашруулдгийг эрдэмтэд тогтоожээ
Арктикийн хөрс дэлхийн дулаарлыг удаашруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Хиймэл хөрс, ялангуяа хүйтэн цаг уурын нөхцөлд хүлэмжийн хийг маш идэвхтэй “шингээх” боломжтойг Оросын эрдэмтэд тогтоожээ. Нүүрсхүчлийн хий, азотын давхар ислийг Арктикийн нөхцөлд ердийн хөрснөөс хоёр дахин их шингээдэг тусгай хольцыг мэргэжилтнүүд бүтээсэн байна. Оросын шинжлэх ухааны сангаас тэтгэлэг хүртсэн энэ ажлын үр дүн ШУ-ны Catena сэтгүүлд нийтлэгджээ. Хиймэл хөрсний хольц, байгалийн хөрстэй адилаар Дэлхийн гадаргад “ноосон малгай” болж тогтсон нүүрсхүчлийн хийг шингээж бас ялгаруулж байдаг микробуудыг амьсгалуулдаг байна.

Харин нүүрсхүчлийн хийг шингээх бас ялгаруулах эрчим нь хөрсний найрлагаас шууд хамаардаг байна. 14 сар үргэлжилсэн туршилтдаа үндэслэн мэргэжилтнүүд, хиймэл хөрсний ургамлуудын нүүрстөрөгчийг жилд шингээх хэмжээ, арктикийн бүсийн хөрсний нүүрстөрөгчийн ялгарлаас хоёр дахин өндөр байх боломжтойг тогтоожээ.

Хуваалцах