Армен, Азербайжаны хоорондох зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 260-д хүрчээ
Армен болон Азербайжаны хоорондох зөрчилдөөний улмаас амиа алдсан хүний тоо 260-д хүрээд байгаа талаар олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.Дээрх хоёр орон "Уулын Карабах"
Мэдээллийн алба

Армен болон Азербайжаны хоорондох зөрчилдөөний улмаас амиа алдсан хүний тоо 260-д хүрээд байгаа талаар олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.Дээрх хоёр орон "Уулын Карабах" гэх бус нутгийг олон жилийн турш булаалдаж ирсэн.
ЗХУ-ын үед Азербайжаны газар нутагт харьяалагдаж байсан энэ мужийн иргэдийн ихэнх нь Арменчууд юм. Хоёр талын хоорондох газар нутгийн маргаан 9-р сарын сүүлээр дахин эхэлж, зэвсэгт тэмцэл одоог хүртэл үргэлжилж байна.



























