Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арменийн ерөнхий сайд Серж Саргсян албан тушаалаасаа огцорлоо

Арменийн Ерөнхий сайд Серж Саргсян албан тушаалаасаа огцроод байна. Төрийн тэргүүний албыг сүүлийн 10 жилийн туршид хашиж байсан тэрээр засгийн газрын тэргүүнээр сонгогдсон ч

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Арменийн ерөнхий сайд Серж Саргсян албан тушаалаасаа огцорлоо
Арменийн ерөнхий сайд Серж Саргсян албан тушаалаасаа огцорлоо. Зураг: МҮОНРТ

Арменийн Ерөнхий сайд СержСаргсян албан тушаалаасаа огцроод байна. Төрийн тэргүүний албыг сүүлийн 10 жилийн туршид хашиж байсан тэрээр засгийн газрын тэргүүнээр сонгогдсон ч Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийн дагуу улс орныг удирдах эрхээ хадгалан үлдээд байсан юм. Үүнийг нь эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн тус улс даяар энэ сарын 13-наас хойш жагсаал цуглаан хийж, зарим үед цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн хүртэл гарч байсан юм.

Гэхдээ СержСаргсян ийнхүү огцорсон ч энэ нь сөрөг хүчнийхэн төр засгийн эрхийг гартаа авчихлаа гэсэн үг биш юм. Сөрөг хүчнийхэнд Ерөнхий сайдыг дотроосоо сонгочиход шаардлагатай хангалттай хүч парламентад байхгүй. Харин СержСаргсяны тэргүүлдэг нам парламентад олонхийн суудлыг эзэлдэг бөгөөд парламентаар л Ерөнхий сайдыг сонгодог юм. Олон нийтийн эсэргүүцлийг Арменийн сөрөг хүчний, либерал Елк намын тэргүүн НиколПашинян удирдаж байсан гэхэд болно. Гэвч түүний нам өнгөрсөн оны 4 р сард болсон сонгуулиар парламентын 105 суудлын 10 ийг нь авсан юм.

Тус нам төр засгийн дээгүүр түвшиндэхь авилгын эсрэг тэмцэхээ, Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулж, ОХУ-ын тэргүүлдэг Евроазэс холбооноос улс орноос гаргахын төлөө байдгаа илэрхийлдэг юм. гэвч Арменийн олон нийт авилгын эсрэг тэмцэхэд бэлэн байгаа ч Европын холбоотой ойртон дотносож, Оросоос зайгаа авах бодлогыг нь дэмжихгүй байгаагаа өнгөрсөн оны сонгуулиар илэрхийлсэнд тооцогддог юм. Армени улсын хувьд дайсагнагч гэж болох Азербайжан Турк, тогтворгүй Гүрж Иран улсуудтай хиллэн оршдог.

Тиймээс ойрын Оросоос алсын Европын холбоотой дотносох сөрөг хүчнийхний уриалгыг бодит бус хэмээн Арменчууд үздэг хэмээн ажиглагчид энэ үеэр тэмдэглэж байна. Ийнхүү СержСаргсян сөрөг хүчнийхний шаардлагаар албан тушаалаасаа огцроод байна. гэхдээ тэрээр цаашдаа эрх баригчид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг хэлээгүй. Харин ажиглагчид эрх баригч намаас л Ерөнхий сайд тодрох нь тодорхой. Тиймээс Саргсян сүүдрийн засгийн газар гэдэг шиг сүүдрийн удирдагч л болох нь баттай гэж үзэж байна.

Парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулах тухай одоогоор яригдахгүй байгаа нь ч үүнийг баталж байна. Одоо бол Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн албыг шадар сайд Карен Карапетян хашиж байна.

Хуваалцах