Арменийн ерөнхий сайд улс орныхоо онцгой чухал асуудлуудыг шийдвэрлэснийхээ дараа огцорход бэлэн гэдгээ илэрхийлэв
Арменийн Ерөнхий сайд Серж Саргсян бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа учир засгийн газрын тэргүүний алба хаших болсноо мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Арменийн Ерөнхий сайд СержСаргсян бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа учир засгийн газрын тэргүүний алба хаших болсноо мэдэгдсэн байна. Улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлэх, Карабахын асуудлыг нааштайгаар зохицуулахын төлөө ажиллахаа тэрээр амласан байна. Гол нь энэ асуудлыг шийдвэрлэсний дараагаар засгийн газрын тэргүүний суудлаас огцроход ч бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Луис боловсролын сангийн төгсөгчдийн захидалд хариу болгон гаргасан энэ мэдэгдэл нь өнгөрсөн 13 ны өдрөөс эсэргүүцэн жагсч байгаа сөрөг хүчнийхэнд мөн зориулагдсанд тооцогдож байна.
Арменийн төрийн тэргүүнээр сүүлийн 10 жилийн туршид ажилласан СержСаргсян засгийн газрын тэргүүнээр сонгогдсоныг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа юм. сөрөг хүчний удирдагч Никол Пашиняний удирдаж байгаа жагсагчид өчигдөр Ереваны орон сууцны хорооллууд руу нэвтрэх замуудыг хааж байсан байна. цагдаагийнхан жагсагчдын хооронд өчигдөр мөн л мөргөлдөөн гарсны дээр,хууль сахиулагчид 100 гаруй хүнийг саатуулан хорьсон мэдээтэй байна.




















