Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арменийн сөрөг хүчний тэргүүн Пашинян эсэргүүцлийн жагсаал цуглаанаа зогсоохыг уриаллаа

Арменийн сөрөг хүчний удирдагчдын нэг Никол Пашинян эрх баригч Бүгд найрамдах намын дэмжлэгийг авч чадсан байна. Үүнтэй холбоотойгоор тэрээр засгийн газрын тэргүүнээр сонгогдох парламент дахь санал хураалтад

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Арменийн сөрөг хүчний тэргүүн Пашинян эсэргүүцлийн жагсаал цуглаанаа зогсоохыг уриаллаа
Арменийн сөрөг хүчний тэргүүн Пашинян эсэргүүцлийн жагсаал цуглаанаа зогсоохыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Арменийн сөрөг хүчний удирдагчдын нэг НиколПашинян эрх баригч Бүгд найрамдах намын дэмжлэгийг авч чадсан байна. Үүнтэй холбоотойгоор тэрээр засгийн газрын тэргүүнээр сонгогдох парламент дахь санал хураалтад ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа учир эсэргүүцэгчдийн жагсаалд оролцогчдод хандаж жагсаал цуглаанаа зогсоохыг өчигдөр оройн цуглаан дээр уриалсан юм.

Өчигдрийн хувьд Арменид томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн өдөр байсан. Нийслэл Ереван хотод сөрөг хүчнийг дэмжигч олон эсэргүүцлийн жагсаал хийж төв талбайн ойролцоох гудамж замуудыг тэр чигт нь хааж байлаа. Төрийн далбаа нөмөрсөн жагсагчид гинжин хэлхээ үүсгэн бүх зам талбайг хаацгааж байлаа. Тиймээс төв гудамжуудаар нийтийн тээврийн үйлчилгээ авах боломжгүй болж байсан юм. Таксины үйлчилгээ эрхлэгчдийн ч ажил саатаж байлаа. Ереваны олон улсын нисэх онгоцны Звартнотц буудлын ажилтнууд мөн өчигдөр ажил хаялт зарлаж байлаа. Гэхдээ тэдний ажил хаялт нэг цаг л үргэлжилсэн байна. Харин нисэх буудал хүрдэг авто замуудыг хаасан тул зорчигчид явган очиход хүрч байлаа.

Үүний зэрэгцээ өчигдөр төв гудамжин дахь томоохон сүлжээ дэлгүүрийнхэн, худалдааны төвийнхөн ч хаалгаа барихад хүрсэн байна. учир нь жагсагчид гудамж замыг нь хаасан учир үйлчлүүлэгчидгүй хоосон байсан тухайгаа ярьцгаасан байна. энэ мэтчилэн төв Бүгд найрамдахчуудын талбайн ойр орчимд байдаг зочид буудлуудаас авахуулаад цэцэгний дэлгүүр гээд бүх үйлчилгээний газруудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Дан ганц нийслэл Ереван гэлтгүй бүх улс орон даяар өчигдөр эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон.

Харин өнөөдрөөс сөрөг хүчний удирдагчийн уриалснаар эсэргүүцлийн ажиллагаагаа зогсоохоор болж байна. Пашиняний мэдэгдсэнээр парламент дахь 4 фракцийн 3 нь түүнийг Ерөнхий сайдаар сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин эрх баригч Бүгд найрамдах намынхан засгийн газрын тэргүүнд өөр хүн нэр дэвшүүлэхгүйгээ амласан байна. Ийнхүү Пашинян Ерөнхий сайдад нэр дэвшигч цорын ганц хүн болж байна. энэ сарын 8 нд Парламентад түүнийг засгийн газрын тэргүүнээр сонгох эсэх асуудлаар санал хураалт болно. Нэгэнт 3 фракц түүнийг дэмжих болсон тул тэрээр Ерөнхий сайдаар сонгогдоход шаардлагатай 50 иас дээш хувийн санал авч чадах нь тодорхой байна.

Хуваалцах