Арьс арчилгааны төхөөрөмж бүтээжээ
“NEUTROGENA” ГОО САЙХНЫ БРЕНД “SKIN SCANNER” НЭРТЭЙ АРЬС АРЧИЛГААНЫ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЖЭЭ
Мэдээллийн алба

Гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “NEUTROGENA” брэнд арьс арчилгааны, “SKIN SCANNER” нэртэй мэдрэгч төхөөрөмжөө танилцуулаад байна. Энэ төхөөрөмжийг ухаалаг утсандаа суурилуулан “Skin 360” нэртэй аппликейшнээр ажиллуулах боломжтой юм байна.

Энэ нь арьсны эрүүл мэнд, гэмтлийн талаар сканнердэж хардаг ухаалаг төхөөрөмж юм. Охид, бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхны илэрхийлэл нүүрнийхээ арьсыг эмчлүүлэхдээ зарцуулах мөнгөө хэмнэх боломжтой болж буй юм байна. Хэрэв арьсанд ямар нэгэн тэжээл дутагдсан, арьсны эрүүл мэнд гэмтсэн бол тус төхөөрөмж хэрэгтэй зөвлөмж мэдээллээр хангаж өгөх юм байна.
Эхний удаад энэ төхөөрөмж зөвхөн "Apple"-ийн айфон ухаалаг гар утсанд ажиллана. Харин утсандаа суурилуулсныхаа дараа блютүүсээр холбон ашиглах юм байна. Зохион бүтээгч, үйлдвэрлэгч компани тус бүтээлээ АНУ-ын Лос-Анжелес хотноо нээлтээ хийж байгаа Олон улсын технологийн үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор танилцуулсан юм.


















