Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Арьс, шир-2015" зөвлөлгөөн болно

Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Арьс, шир-2015” зөвлөлгөөнийг маргааш "Корпорайт" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Арьс, шир-2015" зөвлөлгөөн болно
"Арьс, шир-2015" зөвлөлгөөн болно. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Арьс, шир-2015” зөвлөлгөөнийг маргааш "Корпорайт" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Тус зөвлөлгөөн “Монголын арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх” төслийн хэрэгжилтийн явцыг тодорхойлох, холбооны гишүүн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг шийдэх, үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ шаардлагыг хангасан арьс, шир боловсруулах технологийн чиг хандлагыг тодорхойлох зорилгын хүрээнд зохион байгуулагдах юм.

Оролцогчид “Монголын арьс, ширний салбарын хамтын ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” асуудлын хүрээнд зөвлөлдөнө. “Арьс, шир-2015” зөвлөлгөөнд Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, Мал хамгаалах сан, Азийн хөгжлийн банк, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн ОНӨААТҮГ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, “Армоно” нэгдэл, МАШҮХ-ы гишүүн байгууллагын удирдлагууд оролцоно. Зөвлөгөөн 09.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Хуваалцах