Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс ширийг 2017 оны есдүгээр сар хүртэл түүхийгээр нь экспортолно

Арьс ширний үнэ уналтад орсон нөхцөл байдлыг өөрчилж, бодлогын зохицуулалт хийж эхэлсэн тухай энэ 7 хоногт болсон Засгийн газрын 100 хоног уулзалтаар салбарын сайд танилцуулсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс ширийг 2017 оны есдүгээр сар хүртэл түүхийгээр нь экспортолно
Арьс ширийг 2017 оны есдүгээр сар хүртэл түүхийгээр нь экспортолно. Зураг: МҮОНРТ

Арьс ширний үнэ уналтад орсон нөхцөл байдлыг өөрчилж, бодлогын зохицуулалт хийж эхэлсэн тухай энэ 7 хоногт болсон Засгийн газрын 100 хоног уулзалтаар салбарын сайд танилцуулсан. Цаашдаа арьс, ширний хадгалалт, боловсруулалтыг сайжруулах чиглэлд шинэчлэл хийх шаардлагатай байгааг мөн онцолж байна.

Нэхий, арьс ширийг боловсруулалтын түвшин харгалзахгүйгээр экспортлох боломжийг олгосон нь уналтад ороод байсан арьс ширний үнийг нэмэгдүүлэх эхний алхам байсныг тодотгож байна. Салбарын яамнаас “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 2017 оны 8 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд мөрдөхгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр Үүний үр дүнд үнийн хувьд өөрчлөлт гарч одоогийн байдлаар нэхий өлөнгийн хамт 500 төгрөгөөс 3500 төгрөг болж өсөөд байна.

Ц.Санчирмаа

Хуваалцах