Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг танилцууллаа

Дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьс ширээр хангахын тулд Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам” баталсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг танилцууллаа
Арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьс ширээр хангахын тулд Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих, тайлагнах журам” баталсан.

Энэ дагуу арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг жил бүр баталж, олон нийтэд зарлах ёстой. Өнөөдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос нэр бүхий 22 үйлдвэрийг танилцууллаа. Монгол шевро, Дархан нэхий, Мон-Ит булигаар, Ялман, Дархан минж гээд нийт 22 аж ахуйн нэгжийг салбарын холбооноос шалгаруулсан байна. Эдгээр үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчидөд арьс, ширээ тушаасан хоршооны гишүүн малчин урамшуулалд хамрагдах боломжтой юм байна. Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бат-очирын ярихыг сонсоё.

Төрөөс малчдад үндэсний үйлдвэрт тушаасан арьс ширэнд урамшуулал олгож, үйлдвэрүүдэд хөнгөлөлтэй зээл олгосон. Ингэснээр арьс ширний боловсруулалтын хэмжээг гурав дахин нэмэгдүүлж 6.3 сая ширхэгт хүргэх боломжтойг салбарын холбооноос онцолж байсан юм. Энэ оны эхний хагас жилд 19 аймгийн 29811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгоод байна. Хоёрдугаар хагас жилд олгох 300 орчим сая төгрөгийн урамшууллын баримтыг баталгаажуулах юм.

Хуваалцах