Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс, ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломжийг бүрдүүлэв

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс, ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломжийг бүрдүүлэв
Арьс, ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломжийг бүрдүүлэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах замаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, стратегийн чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, "Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа нартай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлж, тус үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа байршлын хөрсний бохирдлыг цэвэрлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх боломжтой. Мөн арьс ширний 55.6 хувийг гүн боловсруулж, экспортод гаргах боломж бүрдэнэ. Ийнхүү хотын хүн амын хэт төвлөрөл, дэд бүтэц, байгаль орчны бохирдол зэрэг олон асуудлыг шийдэхээр тус санамж бичгийг байгуулав.

Хуваалцах