Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс, ширний татварын хэмжээг нэмэхээр ажиллаж байгаа гэв

Бүрэн боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх шаардлагатайг салбарын холбооноос мэдэгдлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс, ширний татварын хэмжээг нэмэхээр ажиллаж байгаа гэв
Арьс, ширний татварын хэмжээг нэмэхээр ажиллаж байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Манай улс жилд 10 сая орчим мал нядалдаг хэдий ч арьс, ширний зөвхөн 10 орчим хувиар нь л дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Харин арьс, ширийг 100 хувь боловсруулж ажиллах юм бол ажлын байр нэмэгдэхээс эхлээд олон давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч импортоор авч байгаа бүрэн боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүний албан татварын хэмжээ бага байгаа учраас үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд саад болж байна гэлээ.

Тиймээс энэ төрлийн татварыг нэмэгдүүлэх шаардлагатайг салбарын холбооноос мэдэгдэж байгаа юм. Харин Аж үйлдвэрийн яамнаас татварын хэмжээг нэмэхээр ажиллаж байна гэлээ.

Хуваалцах