Арьс, ширний цогц үйлдвэрийн байгууламжийг эхэлнэ
“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн тогтлоо.
Арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах тохиромжтой газрын байршил, төлөв байдал, цэвэр усны нөөц, дэд бүтцийн талаар орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хувилбаруудыг харьцуулан судалж, сонгон шалгаруулсны үндсэн дээр дэд бүтэц байгуулах ажлыг эхлүүлэх, санал боловсруулж танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.
“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев энэ сарын 23-25-нд манай улсад айлчилна. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


















