Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс, ширний үйлдвэрүүд хаягдлаа дахин ашиглах боломжтой

Малын арьс, ширийг боловсруулсны дараах үйлдвэрийн хаягдлаас газ, желатин, хиймэл шир гаргаж болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс, ширний үйлдвэрүүд хаягдлаа дахин ашиглах боломжтой
Арьс, ширний үйлдвэрүүд хаягдлаа дахин ашиглах боломжтой. Зураг: МҮОНРТ

Малын арьс, ширийг боловсруулсны дараах үйлдвэрийн хаягдлаас газ, желатин, хиймэл шир гаргаж болно. Тодруулбал, манайд арьс шир боловсруулдаг 35 үйлдвэр байна. Эдгээр үйлдвэр арьс ширийг боловсруулдаг ч хаягдлаа ашигладагүй аж. Тиймээс “Эмээлт”-д Хөнгөн үйлдвэр, технологийн паркийг байгуулчихвал тэнд энэ төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан онцоллоо.

Нэмж мэдээлэхэд, манай улс жилд бод, бог нийлсэн 10.3 сая ширхэг арьс бэлтгэдэг. Үүний 25 хувийг дотооддоо боловсруулдаг байна. Үлдсэн 75 хувьд нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж, өмнөд хөрш рүү гаргадаг байна.

Хуваалцах