Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ

НИТХ-ын 13/53 дугаар тогтоолоор Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталсан бөгөөд энэхүү зорилтын "Агаар нь цэвэр Улаанбаатар" бүлгийн Хөрс болон орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд хэд хэдэн ажлыг хийхээр тусгажээ. Тодруулбал, хот тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусга

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ
Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын 13/53 дугаар тогтоолоор Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталсан бөгөөд энэхүү зорилтын "Агаар нь цэвэр Улаанбаатар" бүлгийн Хөрс болон орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд хэд хэдэн ажлыг хийхээр тусгажээ.

Тодруулбал, хот тохижилтын цэвэрлэгээ, арчилгааны тусгай зориулалтын машин, механизмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх, Нарангийн энгэрийн хог ангилах ялгах үйлдвэрийг өргөтгөн, үйл ажиллагааг нь сайжруулах, хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байдаг.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор энэ онд Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төсөл сонгон шалгаруулах зарчмаар нийслэл хотод хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах