Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах вэ?

Халуун дулаан улирал эхэлж байна. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүн гоо сайхандаа анхаардаг. Иймд арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах цөөхөн хэдэн мэдээллийг хүргэе. Хэрэв та арьсаа хуурайшилтаас хамгаалъя гэж бодож байвал усанд бага орох хэрэгтэй гэнэ шүү. Учир нь усанд ойр ойрхон орсноос

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах вэ?
Арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах вэ?. Зураг: МҮОНРТ

Халуун дулаан улирал эхэлж байна. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүн гоо сайхандаа анхаардаг. Иймд арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах цөөхөн хэдэн мэдээллийг хүргэе. Хэрэв та арьсаа хуурайшилтаас хамгаалъя гэж бодож байвал усанд бага орох хэрэгтэй гэнэ шүү. Учир нь усанд ойр ойрхон орсноос арьсныхаа байгалийн тосыг урсган хаядаг байна. Саван мөн адил арьсыг хуурайшуулдаг. Та мэдээж шаардлагатай гэж үзэж байгаа хэсгүүдээ ( нүүр, суга, бэлэг эрхтэн болон хөл гэх мэт ) зөвхөн савангаар угааж болох юм байна. Эсвэл зөөлөн чийгшүүлэгчтэй усан саван ( нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх) хэрэглэж болно.

Харин та усанд орсныхоо дараа биеэ хаттал үрэхийн оронд алчуураараа зөөлөн дарж усыг нь авах байдлаар хатаах нь маш чухал аж. Ингээд усанд орсныхоо дараа лосион юм уу, биеийн тос түрхэх нь таны арьсыг чийгшүүлнэ. Таны арьс хуурайшилттай байгаа бол аль болох зузаан түрхээд арьсандаа шингээх хэрэгтэй. Харин хэт олон түрхэхгүй байхыг сануулж байна. Энэ нь таны арьсны өөрийнх нь чийг ялгаруулах чадварыг алдагдуулдаг.

Түлхүүр үг:арьс
Хуваалцах