Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Арсенал" их санасан газар хоосон үлдэв

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Францын Монакотой учраа таарсандаа туйлын тааламжтай байсан "Арсенал" эхний тоглолтыг талбайдаа хийсэн ч 3-1-ээр хожигдлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Арсенал" их санасан газар хоосон үлдэв
"Арсенал" их санасан газар хоосон үлдэв. Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Францын Монакотой учраа таарсандаа туйлын тааламжтай байсан "Арсенал" эхний тоглолтыг талбайдаа хийсэн ч 3-1-ээр хожигдлоо.

Тоглолтын эхний үе 1-0 харьцаагаар төгссөн бол ганц гоолыг Монакогоос Кондогба оруулжээ. Харин хоёрдугаар үе эхлээд найман минут өнгөрч байхад Бербитов онооны харьцааг холдуулж 2:0 болгон хошуучилж эхэлжээ. Харин 90+1 дэх минутад Чемберлин оноог ойртуулсан ч энэ гоолоос гурван минутын дараа Фейрара гоол оруулжээ.

Хариу тоглолт гуравдугаар сарын 17-нд Францын Монакогийн талбайд хийнэ.

Хуваалцах