Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арьсгүй болсон хулгана өвдөлт мэ­дэр­дэггүй...

Зарим хулганы арьс маш хурдан төлждөг бөгөөд араатны дайралтад өртвөл арьсаа мулталж хаяад, зугтаадаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьсгүй болсон хулгана өвдөлт мэ­дэр­дэггүй...
Арьсгүй болсон хулгана өвдөлт мэ­дэр­дэггүй.... Зураг: МҮОНРТ

Зарим хулганы арьс маш хурдан төлждөг бөгөөд араатны дайралтад өртвөл арьсаа мулталж хаяад, зугтаадаг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Африк, Австралийн талын хулганууд амьтанд хазуулсан ч арьс нь хял­­бар “тайлагддаг” бо­лохоор баргийн махчинд бариулдаггүй аж. Эрдэмт­дийн ажигласнаар арьсгүй болсон хулгана өвдөлт мэ­дэр­дэггүй, тэгээд ч хэдхэн цагийн дотор өнгөн арьс тогтож, хоёр өдөр болоход гүйцэж төлждөг байна.

Тиймээс эрдэмтэд хул­ганы арьсны бүтцийг судалж, томоохон нээлт хийжээ. Энэ нь хүний арьсыг ч хялбар төлжүүлж бо­лох арга бөгөөд одоогоор тур­шилтын шатандаа яваа гэнэ. Ер нь хөхтөн амьтдын дотор арьснаасаа “мултрах” дуртай цөөнгүй төрөл байдаг ч хүнд тус болохуйцыг нээгээгүй байжээ. Тиймээс дээрх туршилтыг хийх болсон шалтгаан нь эдгээр хулганы биеийн онцлог, хариу үйлдэл зэрэг нь хүний анатомитой тун төстэй юм байна. Хэрэв энэ судалгаа үр дүнгээ өгвөл зууны шилдэг нээлт болох юм.

Хуваалцах