Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 5 минут тайван суух хэрэгтэй

Артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, хянах нь маш чухал. Артерийн даралтыг хэмжихдээ дараах зөвлөмжийг дагаарай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 5 минут тайван суух хэрэгтэй
Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 5 минут тайван суух хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, хянах нь маш чухал. Артерийн даралтыг хэмжихдээ дараах зөвлөмжийг дагаарай.

-Артерийн даралт хэмжихийн өмнө хамгийн багадаа 3-5 минут тайван суух

-Даралт хэмжиж байх үед ярихгүй байх

-Давсаг дүүрэн шээстэй үед даралт хэмжихгүй байх

-Хөлөө ачиж суухгүй, хөлийн улыг газар бүтэн тавих

-Даралт хэмжихээс 15 минутын өмнө хоол болон их хэмжээтэй шингэн уугаагүй, дасгал хийгээгүй, стресс бухимдалгүй, кофе уугаагүй, тамхи татаагүй байх. Хэрэв дээрх зүйлсийг хийсэн бол АД хэмжихийг 15 минут хүлээх

-Сандлын түшлэгийг бүрэн налж суух

-Артерийн даралт хэмжихдээ бугалга хэсгийн хувцсыг тайлах, бугалгыг чөлөөтэй байлгах. Хувцасны гадна талаас болон бугалга хэсгээс өөр хэсэгт АД хэмжихийг зөвлөхгүй.

-Гараа тохойн үеэр нугалж зүрхний түвшинд байрлуулна.

Хуваалцах