Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Артиллерчид явган маршийг хүндрүүлсэн нөхцөлд гүйцэтгэв

Зэвсэгт хүчний 120 дугаар анги 2021-2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 30 км явган маршийг 01 дүгээр сарын 28-ны өдөр хүн нэг бүрийн байлдааны хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Артиллерчид явган маршийг хүндрүүлсэн нөхцөлд гүйцэтгэв
Артиллерчид явган маршийг хүндрүүлсэн нөхцөлд гүйцэтгэв. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 120 дугаар анги 2021-2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 30 км явган маршийг 01 дүгээр сарын 28-ны өдөр хүн нэг бүрийн байлдааны хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа. Маршийн явцад офицер, ахлагч нар буудлагын нэгдүгээр дасгал, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч байлдагч нар буудлагын анхны дасгал боловсрууллаа. Мөн энэ үеэр тактикийн ажиллагааг гүйцэтгэх, хүч задлан, атаканд шилжих, буудлага хийж, гранат шидэх, агаарын дайралт, байр зүйн бэлтгэл, хордсон район туулах зэрэг таван цэгт үүрэг гүйцэтгүүллээ.

Бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэгт хувь нэмэр оруулж, туршлага хуримтлуулах зорилгоор “Цэргийн хамгаалалт”-ын төрлүүдээр тусгайлан хичээл, сургуулийг зөвлөх, ярилцах байдлаар явуулсан нь ач холбогдолтой байв гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах