Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арвайхээр, Хархорин сумдад авто замын өргөтгөл, шинэчлэл хийж байна

Энэ онд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн авто замын санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арвайхээр, Хархорин сумдад авто замын өргөтгөл, шинэчлэл хийж байна
Арвайхээр, Хархорин сумдад авто замын өргөтгөл, шинэчлэл хийж байна. Зураг: МҮОНРТ

Энэ онд Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн авто замын санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдад авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна. Тодруулбал, Орон нутгийн хөгжлийн сангийн 182.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хархорин сумын Эрдэнэтолгой багийн гэр хороолол руу чиглэсэн 350 м авто замын ажлыг “Эну Хүрэл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна.

Мөн орон нутгийн авто замын сангийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын Хас банкны уулзвараас ТИС-ийн гүүр хүртэлх 262 м, Хобби төвөөс Шунхлай ШТС хүртэл 150 м авто замын өргөтгөл, шинэчлэл, Баруун 4 замаас Аюулгүйн тойрог хүртэлх 670 м явган хүний зам, гэрэлтүүлгийн ажлыг “Өндөрсант хайрхан” ХХК энэ сарын 1-ний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах юм.

Хуваалцах