Арвайхээр хотод 100 гаруй хяналтын камер ажиллаж байна
2013 онд Арвайхээр хот камерын иж бүрэн системтэй болж байсан бол энэ онд нэмж 9 цэгт 21 хяналтын камер байршуулжээ.
Мэдээллийн алба

2013 онд Арвайхээр хот камерын иж бүрэн системтэй болж байсан бол энэ онд нэмж 9 цэгт 21 хяналтын камер байршуулжээ.
Арвайхээр хотод иж бүрэн хяналтын камерын суурилуулан авто зам, гудамж талбай, худалдааны төв зэрэг чухал обьектуудыг хянаж, Цагдаагийн газартай хамтран ажиллаж хэрэг зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм.
Ийнхүү хяналтыг нэвтрүүлж иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, амгалан тайван байдлыг хангахад 100 гаруй камерыг ажиллуулж байна.


















