Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто замыг шинээр ашиглалтад орлоо
Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто замыг шинээр тавиад байна. Үүнээс 12.6 км нь гэр хорооллыг холбосон авто зам юм.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто замыг шинээр тавиад байна. Үүнээс 12.6 км нь гэр хорооллыг холбосон авто зам юм.
Ард иргэдийн цаг завыг хэмнэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоосжилт, бохирдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдол бүхий авто замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ны өдөр боллоо. Замын ажлыг “Өндөр сант” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд удахгүй Дэлгэрэх гол дээгүүр 15 метр төмөр бетон гүүр, 400 метр авто замыг ажил хийгдэнэ гэдгийг хэлж байв.
ТИС-ийн хойд уулзварыг 4 дүгээр сургуулийн шинэ замын төгсгөлтэй холбох 840 м
Гандангийн замаас баруун тийш “Дэлгэрэх” голоор хөндлөн гарч “Буга согоот”-ын өндөрлөгийн авто замтай холбох 1.761 км
Гандангийн замаас зүүн тийш тэсэлгээний замтай холбох 410м
Хүүхдийн паркийн хойно 143м
8 дугаар цэцэрлэгийн баруун замыг 6 дугаар багийн шинэ замын уулзвартай холбох 412м
"ЭНБ" шатахуун түгээх станцын урдуур зүүн тийш гарч Рэнчинпэлжээгийн гудамжтай холбох 299м
8 дугаар цэцэрлэгийн баруун замыг 52 айлын орон сууцны байр хүртэл холбох 370м
Тэсэлгээний урд талын замын зүүн уулзварыг 6 дугаар багийн шинэ замын төгсгөлтэй холбох 2.266км
10 дугаар багийн хуучин асфальтан замын төгсгөлийг нисэхийн зүүн талын замын төгсгөлтэй холбох 596м
2, 7 дугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох 269м
10 дугаар багийн хуучин асфальтан замыг 10 дугаар багийн замын төгсгөлтэй холбох тойрог 2.387км
Арвайхээр сумын 2 ба 7 дугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох авто замын засвар шинэчлэл 630м
Хаан банкны урд уулзвараас “Онги” төв хүртэлх 325м нийт
ТИС-ийн уулзвараас урагш дэлгэрэх голын баруун эргээр явах 739м авто зам
Ренчинпэлжээгийн гудамжны автозамыг ТИС-ийн зүүн талын уулзвартай холбох 268м
4 дүгээр сургуулийн баруун талын уулзварыг А0301 дугаартай авто замтай холбох 1.717км замын тус тус тавиад байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ИТХ


















