Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар өчигдөр “Ди Ди Жи энд Жи Си Эм рэсайклинг Монголиа” ХХК-тай гэрээ байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна
Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар өчигдөр “Ди Ди Жи энд Жи Си Эм рэсайклинг Монголиа” ХХК-тай гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Арвайхээр сумын шинэ суурьшлын 2, 3 дугаар бүсийг дулаан, цахилгаанаар хангах, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, дөрвөн улирлын үйл ажиллагаатай хүлэмж байгуулах, эрчим хүч дулааныг үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

“Ди Ди Жи энд Жи Си Эм рэсайклинг Монголиа”ХХК нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд Нидерланд улсад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ажиллуулдгаараа арвин туршлагатай байгууллага юм.

Арвайхээр суманд байгуулах үйлдвэрийн ажлыг ойрын зургаан сардаа багтаан эхлүүлнэ гэж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах