Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арвайхээрт "Автомашингүй өдөр" болно

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд "Автомашингүй өдөр" зохион байгуулахаар болжээ. "Автомашингүй өдөр" энэ сарын 5-нд болох аж.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арвайхээрт "Автомашингүй өдөр" болно
Арвайхээрт "Автомашингүй өдөр" болно. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд "Автомашингүй өдөр" зохион байгуулахаар болжээ. "Автомашингүй өдөр" энэ сарын 5-нд болох аж. “Автомашингүй өдөр”-өөр Арвайхээр сумын Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг хязгаарлаж, өглөөний 08.00 цагаас оройн 16.00 цагийн хооронд хаах гэнэ.

Дэлхийн улс орнууд жил бүр “Автомашингүй өдөр” -ийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар буй. Зургаадугаар сарын 5-нд Арвайхээр сумын иргэд автомашинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйн парад, мөн төрийн зарим байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ төлөвлөжээ.

Хуваалцах