Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Арван минутаас дээш хугацаагаар хамраас цус гарвал эмчид хандаарай

Ихэнх хүмүүст тохиолддог өөрсдийн дураар онош тавиад өнгөрдөг өвчний нэг бол хамраас цус гарах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арван минутаас дээш хугацаагаар хамраас цус гарвал эмчид хандаарай
Арван минутаас дээш хугацаагаар хамраас цус гарвал эмчид хандаарай. Зураг: МҮОНРТ

Олон хүнд тохиолддог өөрсдийн дураар онош тавиад өнгөрдөг өвчний нэг бол хамраас цус гарах. Хамраас цус гарах үндсэн хоёр хэлбэр бий.

  • Хамрын урд хэсгээс цус гарах. Хүн бүрт тохиолддог бөгөөд урд хэсэгт байрлах салст гэмтсэнээс үүдэлтэй. Гэрийн нөхцөлд тогтоох боломжтой бөгөөд ямар нэг аюулгүй.

  • Хамрын арын хэсгээс цус гарах. Ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Арын хэсэгт байрлах артерын судас гэмтсэнээс үүдэлтэй бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.

Хамраас цус гарах түгээмэл шалтгаан

  • Хүйтэн салхи, хуурай эсвэл хэт чийглэг халуун орчинд байх

  • Ханиад томуу тусах

  • Цус бүлэгнэхгүй байх

  • Дотор эрхтний цус алдалт

  • Суурь өвчин

  • Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдах

  • Даралт ихсэх

  • Хамарт хийсэн хагалгаанаас

  • Гэмтэл

  • Халдварт өвчин

Ямар тохиолдолд эмчийн тусламж авах вэ

  • Өдөрт хэд хэдэн удаа хамраас цус алдах

  • Хамраас гадна шээс болон ялгадсаас цус гарч байвал

  • Биеийн аль нэг хэсэг амархан хөхөрч байвал

  • Аспирин болон цус шингэрүүлэх төрлийн эм уудаг бол

  • Цус бүлэгнэлтэд нөлөөлөх ямар нэгэн суурь өвчтэй бол (элэг, бөөрний эмгэг, цусны эмгэг)

  • Ойрын хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн бол

  • Хамраа бөглөөд 10 минут гаруй болсон мөртлөө цус гараад байвал

Хамраас цус гарахад юу хийх хэрэгтэй вэ

  • Толгойгоо хойш гэдийлгэж, амаараа амьсгалах хэрэгтэй. Энэ нь цусаа залгихаас сэргийлж байгаа хэрэг бөгөөд хамраараа амьсгалбал нь дахин цус гарах эрсдэлтэй.

  • Хүйтэн жин тавих. Энэ нь цусыг тогтооход хамгийн үр дүнтэй арга юм.

Хуваалцах