Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арван нэгэн зүйлийн 523 усны шувуу тоологдлоо

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 05-р сарын 22-23-ны өдрүүдэд ус, намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэв. Тус судалгаанд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд, Цагаандэлгэр сумын Их Цэгээний нуурыг хамруулж, 3 баг, 5 овог, 10 төрөл, 11 зүйлийн 523 ус намгийн шу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арван нэгэн зүйлийн 523 усны шувуу тоологдлоо
Арван нэгэн зүйлийн 523 усны шувуу тоологдлоо. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 05-р сарын 22-23-ны өдрүүдэд ус, намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэв. Тус судалгаанд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд, Цагаандэлгэр сумын Их Цэгээний нуурыг хамруулж, 3 баг, 5 овог, 10 төрөл, 11 зүйлийн 523 ус намгийн шувуу тоологдлоо. Ажиглалтын үед хөдөлгөөний идэвх муутай, ноомойрсон, зан байдал, дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй болон үхсэн шувууд тааралдаагүй.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах