Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Асахи" телевизийнхэн М.Даваажаргалд "гэнэтийн бэлэг" барьжээ

Японы "Асахи" телевизийн хамт олон өчигдөр алдартнуудыг оролцуулдаг “Хэн хаана юу хийж явна вэ” нэвтрүүлэгтээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг оролцуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Асахи" телевизийнхэн М.Даваажаргалд "гэнэтийн бэлэг" барьжээ
"Асахи" телевизийнхэн М.Даваажаргалд "гэнэтийн бэлэг" барьжээ. Зураг: МҮОНРТ

Японы "Асахи" телевизийнхэн өчигдөр алдартнуудыг оролцуулдаг “Хэн хаана юу хийж явна вэ” нэвтрүүлэгтээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг оролцуулжээ.

Тэрбээр дээрх нэвтрүүлгийн үзэгчдэд хүүхэд насны дурсамжаа хуваалцахдаа багадаа хамт тоглодог байсан нэгэн охиныг дурссан байна. Тэрбээр долоон настай байхдаа таван настай нэгэн охинтой тоглодог байжээ. Зарим үед гомдоож байсан болохоор одоо уучлал гуйхыг ч хүсдэгээ нуугаагүй байна.

Мөн Япон руу сүмогоор барилдахаар явахаасаа өмнө буюу 19 настайдаа нэг удаа тааралдахад хачин сайхан бүсгүй болсон байсан. Ойр дотныхон маань намайг түүнтэй гэрлүүлнэ гэж хэлээд ичээдэг байсан гэжээ.

“Асахи” телевизийнхэн өнөөх бүсгүйн бичлэгийг хийж, Хакуход үзүүлж, "гэнэтийн бэлэг" барьжээ. Тэр бүсгүйг н.Өнөрзаяа гэх бөгөөд өдгөө эмч мэргэжлийг эзэмшжээ. 10 гаруй жилийн дараа тэд ийнхүү уулзалдсан байна.

Хуваалцах