Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Нагоя башёг тэргүүлж байна
Ийнхүү тэрбээр хоёр өдөр дараалан өвдөг шороодож 10 даваа, хоёр унаатай болсон бол Митакеүми есөн даваа, гурван унаатай боллоо.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө.
Энэ өдөр Хакүхо М.Даваажаргал Митакеүмитай тааран барилдаж, өвдөг шороодов.
Ийнхүү тэрбээр хоёр өдөр дараалан өвдөг шороодож 10 даваа, хоёр унаатай болсон бол Митакеүми есөн даваа, гурван унаатай боллоо.
Мөн Хакүхо энэхүү барилдааны явцад баруун өвдгөндөө бэртэл авсан учир башёг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж байна.
Тэгвэл Асанояама 11 даваа, нэг унаатай үргэлжлүүлж буй.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргилтой тааран барилдаж ээлжит ялалтаа авснаар 11 даваа, нэг унаатай болсон бол Б.Мөнх-Оргил найм давж, дөрөв унасан үзүүлэлттэй боллоо.
Ингэснээр Асанояама, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар 11 даваа, нэг унаатай нэхэж байна.


















