Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн болно

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа энэ сарын 7-8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн болно
“Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа энэ сарын 7-8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Тэмцээн хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингээр явагдана. Жин тус бүрт алтан медаль хүртсэн бөхийг 500, мөнгө, хүрэл медальтнуудыг 300, 200 ам.доллараар урамшуулна. Ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ажиллана.

ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр Болгар улсын иргэн олон улсын шүүгч Мирослав Гочев, БНСУ-ын хэд хэдэн шүүгч томилогджээ.

Ази тив болдог өсвөр үеийн энэхүү олон улсын тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ-ын бөх оролцоно.

Тавдугаар сарын 7, бямба гараг

  • 9.00-13.00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

  • 16.00-16.30 Нээлтийн ёслол

  • 16.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тавдугаар сарын 8, ням гараг

  • 10.00-15.00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

  • 15.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Хуваалцах