АСЕАН-ы 32 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо
Зүүн өмнөд Азийн орнуудын ассоциац буюу АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сингапурт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар итгэлтэй инновац байгуулах АСЕАН-ы хэтийн төлөвийн тухай баримт бичгийг нийтэлсэн.
Мэдээллийн алба

Зүүн өмнөд Азийн орнуудын ассоциац буюу АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сингапурт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар итгэлтэй инновац байгуулах АСЕАН-ы хэтийн төлөвийн тухай баримт бичгийг нийтэлсэн. Энэ баримт бичигт, АСЕАН-ы хамтын ажиллагааны чухал зарчмыг дахин тодорхойлж өгсөн байна.
Сингапурын Ерөнхий сайд ЛееСяньЛунг энэ удаагийн уулзалтыг дүгнэхдээ, "Чухал амжилтад хүрлээ. Юун түрүүн, АСЕАН-ы орнуудын удирдагчид АСЕАН-ий ухаалаг хотын сүлжээ бий болгох. АСЕАН-ы удирдагчдын сүлжээний аюулгүй байдлын тухай мэдээллийн санг бий болгож чадсан" хэмээн онцоллоо. Өнгөрсөн 2017 онд Филиппинд болсон АСЕАН-ы 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаар Филиппин улс Сингапурт АСЕАН-ыг 2018 оны эхний өдрөөс эхлэн АСЕАН-ы орнуудын 32 дахь удаагийн дээд хэмжээний уулзалттай холбоотой хурлуудыг тэргүүлэх эрхийг шилжүүлэн өгсөн юм.


















