Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АСЕАН-ын төлөөлөгчид Мьянмарт айлчилна

Мьянмарын холбооны улсад армийнхан төрийн эрхийг гартаа оруулснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Тус улсын иргэд армийнхны төрийн эргэлтийг эсэргүүцэж, үе үе мөргөлдөөн үүсэж, амиа алдсан хүний тоо 700-г даваад байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕАН-ын төлөөлөгчид Мьянмарт айлчилна
АСЕАН-ын төлөөлөгчид Мьянмарт айлчилна. Зураг: МҮОНРТ

Мьянмарын холбооны улсад армийнхан төрийн эрхийг гартаа оруулснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Тус улсын иргэд армийнхны төрийн эргэлтийг эсэргүүцэж, үе үе мөргөлдөөн үүсэж, амиа алдсан хүний тоо 700-г даваад байгаа юм. Өнөөдөр Зүүн Өмнөд Азийн Холбооны төлөөлөгчид Мьянмарт айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус улсад энх тайвныг бий болгох хүчин чармайлтын хүрээнд энэ айлчлал зохион байгуулагдах юм.Тодруулбал, АСЕАН-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Лим ЖокХой, болон тус байгууллагын удирдлагын багийн гишүүн ЭрюванЮсоф нар Мьянмарын холбооны улсад айлчилна. Бруней улсын улс төрчид АСЕАН-ыг төлөөлж, хуучнаар Бирмийг ийнхүү зорино. Энэ айлчлалын гол зорилго, мөн хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байгаа.Гэхдээ дипломат эх сурвалжийн мэдээллээр АСЕАНны төлөөлөгчид Мьянмар уруу элчээ илгээх асуудлаар тус улсын армийн генералуудтай яриа, хэлэлцээ өрнүүлэх аж. АСЕАН болон Мьянмарын армийн удирдлагуудын хоорондох уулзалт Индонез улсад зохион байгуулагдсанаас хойш сарын дараа энэ айлчлал болж байна.Мьянмарт төрийн эргэлтийг явуулсан генералууд болон АСЕАН-ын удирдагчид Индонез улсад уулзалт хийх үеэрээ 5 талт зөвшилцөлд хүрсэн юм. Энэхүү зөвшилцөлд Мьянмар дахь хүчирхийллийг даруй зогсоох, армийнхан болон иргэний байгууллагуудын хооронд эвлэрэл бий болгох асуудал багтсан юм.

АСЕАН-ын гишүүн орнууд тусгай элчийг сонгох асуудал дээр багагүй санал зөрөлдөж байгаа мэдээлэл гарчээ. Лхагва гарагт Индонезийн Гадаад Хэргийн сайд Ретно Марсуди Мьянмар уруу илгээх тусгай элчийг яаралтай сонгохыг АСЕАН-д уриалсан юм.

Хуваалцах