“АСЕМ-2016” уулзалтад сэтгүүлчид нэгдэнэ
Ази, Европын дээд хэмжээний уулзалтаар дамжуулан Монгол Улс Ази, Европ гэсэн хоёр бүс нутагтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөх томоохон боломж нээгдэнэ.
Мэдээллийн алба

Ази, Европын дээд хэмжээний уулзалтаар дамжуулан Монгол Улс Ази, Европ гэсэн хоёр бүс нутагтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөх томоохон боломж нээгдэнэ.
Тиймээс энэхүү өндөр нэр хүндтэй олон улсын хурлыг амжилттай зохион байгуулах, дэлхий дахинд үнэн зөв, бодит, эерэг мэдээлэл хүргэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүрэг оролцоо их. Энэ ч утгаараа сэтгүүлчид нэгдэж ажиллахаар болсон гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, "АСЕМ-2016" уулзалтыг зохион байгуулах хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар хэллээ.


















