Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-д зориулж шинэ зам тавих шаардлагагүй гэв

Бүс нутгийн тогтвортой хөгжил, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулах зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдээр дэлхийн 54 орны төр засгийн тэргүүнүүд ирэх долоодугаар сард манай улсад чуулна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-д зориулж шинэ зам тавих шаардлагагүй гэв
АСЕМ-д зориулж шинэ зам тавих шаардлагагүй гэв. Зураг: МҮОНРТ

Бүс нутгийн тогтвортой хөгжил, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулах зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдээр дэлхийн 54 орны төр засгийн тэргүүнүүд ирэх долоодугаар сард манай улсад чуулна. Аюулгүй байдлыг хангах үүднээс АСЕМ-ын бэлтгэлд зориулсан авто замын засвар шинэчлэлийн ажлын асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хөндлөө. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд авто замын зургаан төсөл хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр замын засвар шинэчлэлийн ажлыг ирэх долоодугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөжээ.

АСЕМ-ын чуулганд зориулан заавал шинэ зам тавих шаардлагагүй гэж зарим төлөөлөгч үзэж байсан юм. Учир нь өндөр дээд хэмжээний уулзалт, хурал, цуглааныг Төрийн ордонд бүгдийг нь зохион байгуулахаар хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар шийдсэн аж. Мөн авто замын шинэчлэл засвар хийхэд гарах газар чөлөөлөлтийн хөрөнгө мөнгөний эх үүсвэр байхгүй гэж үзэж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах