АСЕМ-ийн үйлчилгээнд ажилласан ажилтан, албан хаагчдад шагнал гардууллаа
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, түүний бэлтгэл ажлын хүрээнд зохиогдсон дагалдах олон улсын хурал, уулзалтыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг хариуцлагатай ажилласан АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчилсэн автобусны мэргэшсэн жолооч нар болон Автотээврийн үндэсний төвийн ажилчдыг ш
Мэдээллийн алба

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, түүний бэлтгэл ажлын хүрээнд зохиогдсон дагалдах олон улсын хурал, уулзалтыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг хариуцлагатай ажилласан АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчилсэн автобусны мэргэшсэн жолооч нар болон Автотээврийн үндэсний төвийн ажилчдыг шагналаа. Анх удаа зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр өндөр хэмжээнд аюулгүй байдлыг хангаж, түргэн шуурхай зохион байгуулж чадсанд баяр хүргэж ийнхүү өнөөдөр “Зам, тээврийн сайдын 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 175 дугаар тушаалаар “ Онц тээвэрчин” хүндэт тэмдэг, “ Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Хүндэт жуух” бичиг Засгийн газар болон Зам, тээврийн яамны шагналаар шагналаа. Мөн Гадаад хэргийн яамны “Жуух бичиг” , ЦЕГ-ын ЦАГДААГИЙН ТӨЛӨӨ шагнал, ЦЕГ-ын Хүндэт жуух, ЗЦГ-ын ОСОЛГҮЙ МАНЛАЙ цол тэмдэг, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтнуудад Ерөнхийлөгчийн талархлыг тус тус гардууллаа.Энэ үеэр ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Ази- Европын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хүн бүр өөрийн зүрх сэтгэлээрээ хариуцсан ажилдаа хичээл зүтгэл гарган амжилттай зохион байгуулалцсан бахдам үр дүн харагдаж байна. Үүнээс онцлон хэлэхэд дэд бүтцийн салбар чухал үүрэг үзүүлсэн билээ. Хүн бүр өөрт оногдсон үүрэг даалгаврыг өндрөөр биелүүлсэн явдалд талархал илэрхийлэн өнөөдрийн авч буй шагнал урамшуулал нь цаашид хийж бүтээх их үйлсийн эхлэл байхыг ерөөсөн юм.





Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв


















