АСЕМ-тай холбогдуулан зочид буудлуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд дээрх газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсад Ази-Европын чуулга уулзалт болохтой холбогдуулан зочид төлөөлөгчид байрлах зочид буудлууд, тэдгээрийн дэргэдэх хоол үйлдвэрлэл, дагалдах үйлчилгээ, ойролцоо байрлах худалдаа, үйлчилгээний газар, барилга байгууламж, эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналтыг НМХГ-аас хийсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд дээрх газруудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.


















