Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад иргэн бүрийн хувь нэмэр хэрэгтэй

ГХЯ-наас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-ийн ээлжит хэвлэлийн хурал хоёрдугаар сарын 23-нд болж, АСЕМ-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад иргэн бүрийн хувь нэмэр хэрэгтэй
АСЕМ-ыг амжилттай зохион байгуулахад иргэн бүрийн хувь нэмэр хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

ГХЯ-наас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-ийн ээлжит хэвлэлийн хурал хоёрдугаар сарын 23-нд болж, АСЕМ-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Сэтгүүлчид АСЕМ-ын бэлтгэл ажлын явц, төлөөлөгчдөд үйлчлэх унаа, АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээ, дээд түвшний хурлын зохион байгуулалттай холбоотой асуултууд түлхүү асуулаа. АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл Ерөнхий сайдаар ахлуулан ажиллаж байгаа бөгөөд төлөөлөгчдийн аюулгүй байдал, байр зочид буудал, бүртгэл зэрэг чиглэл тус бүрээр асуудал хариуцсан зургаан ажлын хэсэг долоо хоног бүр хуралдан төлөвлөгөөт ажлын дагуу шуурхай ажиллаж байна.

Уулзалтад оролцох төрийн тэргүүн нар болон өндөр хэмжээний зочдыг байрлуулах “АСЕМ Вилла” цогцолборын барилгын ажил дууссан бөгөөд дотоод болон гадаад тохижилтын ажил үргэлжилж байна. Уг хотхон ирэх тавдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад орох юм.

Дээд түвшний уулзалтыг угтаж “Чингис хаан” нисэх буудалд транзит заал байгуулах, агаарын хөлгийн зогсоол барих, хөөрч буух зурваст бетон хучилт хийх зэрэг ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд агаарын хөлгийн 34 түр зогсоол бэлэн болсон талаар мөн танилцууллаа.

Хуваалцах