Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ын бэлтгэлийн хүрээнд “Чингис хаан” нисэх буудлын байдалтай танилцлаа

Ирэх 2016 оны долоодугаар сард Улаанбаатарт зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад зориулж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын бэлтгэл үйл явц болон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын бэлтгэлийн хүрээнд “Чингис хаан” нисэх буудлын байдалтай танилцлаа
АСЕМ-ын бэлтгэлийн хүрээнд “Чингис хаан” нисэх буудлын байдалтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Ирэх 2016 оны долоодугаар сард Улаанбаатарт зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтад зориулж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын бэлтгэл үйл явц болон уг нисэх буудлаас “Шангри Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу замын аюулгүй байдал, тохижилтын нөхцөлтэй танилцах аяллыг ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас энэ 10-р сарын 2-нд зохион байгууллаа.

Танилцах аяллын хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал байгуулах, агаарын хөлгийн зогсоол барих, хөөрч буух зурваст бетон хучилт хийх ажлын явцтай танилцаж, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бэлтгэл ажлын талаар болон тэдэнд үйлчлэх хүний нөөц, сургалтын асуудлаар холбогдох хүмүүстэй дэлгэрэнгүй санал солилцлоо.

Дараа нь “Чингис хаан” нисэх буудлаас “Шангри Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу авто замын нөхцөлтэй биечлэн танилцаж, аюулгүй байдал, тохижилтыг хангахад нэн даруй хийж гүйцэтгэх шаардлагатай зүйлсийг тодорхойлов. Танилцах аяллын төгсгөлд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан болон Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгүүд ГХЯ-нд аяллын дүнгийн хурал хийж, санал дүгнэлтээ нэгтгэн Үндэсний Зөвлөлд танилцуулж холбогдох төлөвлөгөө, төсөвт нэмж тусгуулахаар тогтлоо.

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад 51 орны Төр, Засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага болон хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт хариуцсан нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

Хуваалцах