Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ–ын дээд түвшиний уулзалтын зочдыг дотоодын 43 зочид буудалд хүлээн авна

АСЕМ–ын дээд түвшиний уулзалтын зочдыг дотоодын 43 зочид буудалд хүлээн авна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ–ын дээд түвшиний уулзалтын зочдыг дотоодын 43 зочид буудалд хүлээн авна
АСЕМ–ын дээд түвшиний уулзалтын зочдыг дотоодын 43 зочид буудалд хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Ази Европын дээд түвшиний уулзалтын зочид төлөөлөгчдийг дотоодын 43 зочид буудал хүлээн авна. 2016 онд манай улсад зохион байгуулах Ази Европын дээд төвшиний уулзалтын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудыг төр дэмжиж ажиллахаар болсон. АСЕМ–ын дээд түвшиний уулзалтад дөрвөн мянга гаруй хүн ирэх юм. Гийчдийг нийт 43 буудалд хүлээн авахаар болсныг өнөөдөр албаны хүмүүс зарлалаа.

МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Цагаан: "Улсаас эдгээр буудлын үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд жилд ес хүртэл хувийн хүүтэйгээр 3-5 жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнээс гадна бүх буудлын ажилтнуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулах юм. Гэвч зээл олгох асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэр гарсны дараа хэрэгжүүлнэ." гэжээ.

Хуваалцах