АСЕМ-ын хамгаалалтад ажилласан хилчдийг шагнав
Монгол Улсын хууль сахиулах салбарынхан Ази Европын дээд түвшний үндсэн хурал болоод дагалдах есөн хурал, мөн таван улсын айлчлалын аюулгүй байдлын манаанд зогссон билээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын хууль сахиулах салбарынхан Ази Европын дээд түвшний үндсэн хурал болоод дагалдах есөн хурал, мөн таван улсын айлчлалын аюулгүй байдлын манаанд зогссон билээ. Энэ үеэр ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Тагнуул, ИХШХГ, Төрийн тусгай хамгаалалт, Тероризмтой тэмцэх алба, Гадаад хэргийн яамныхан уулзалтуудын аюулгүй байдлыг ханган ажилласан. Манай Хил хамгаалах байгууллагаас 200 гаруй алба хаагч АСЕМ-ын үеэр үүрэг гүйцэтгэсэн бөгөөд “Чингис хааны хүрээ” цогцолборт байрлах Жаргалантын ам, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын зурвасын аюулгүй байдлыг хангасан юм.
Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав хилчдийн төлөөлөл болгож Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн сургалт албаны албаны зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Р.Оюунбат, Хилийн 0303 дугаар тусгай ангийн авто хуягт техникийн сургагч, ахмад Д.Жамъян нарыг “Хууль зүйн яамны хүндэт жуух” бичгээр шагнаж урамшуулав.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар


















