Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчлэх аж ахуйн нэгжийн төлөөллийг сургалтад хамруулав

МХЕГ-аас “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх, технологи, эрүүл ахуйн зохистой дадал-дотоод хяналт” сэдвээр зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, технологич, ахлах тогооч, тогооч нарт өнөөдөр сургалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчлэх аж ахуйн нэгжийн төлөөллийг сургалтад хамруулав
АСЕМ-ын төлөөлөгчдөд үйлчлэх аж ахуйн нэгжийн төлөөллийг сургалтад хамруулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад АСЕМ-ын орнуудын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалт тун удахгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулж МХЕГ-аас “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх, технологи, эрүүл ахуйн зохистой дадал-дотоод хяналт” сэдвээр зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтан, технологич, ахлах тогооч, тогооч нарт өнөөдөр сургалт хийжээ.

МХЕГ-ын Хурлын танхимд болсон уг сургалт нь АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн хоолны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний соёл, тав тух хангагдаж хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхээс хамгаалахад чиглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах