Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АСЕМ-ын уулзалт 7 сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын уулзалт 7 сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно
АСЕМ-ын уулзалт 7 сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно. Зураг: МҮОНРТ

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотод болно.

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотод болно.

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. Эдгээр арга хэмжээ "Шангри-Ла" зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхонд болно.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцоно.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцоно.

Хуваалцах