Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ын уулзалтын үеэр ажиллах зарим орчуулагчийг сургана

Улаанбаатар хотноо 2016 оны долоодугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга хийхээр шалгарсан зургаан орчуулагчийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын уулзалтын үеэр ажиллах зарим орчуулагчийг сургана
АСЕМ-ын уулзалтын үеэр ажиллах зарим орчуулагчийг сургана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотноо 2016 оны долоодугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга хийхээр шалгарсан зургаан орчуулагчийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил 10 дугаар сарын 13-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил орчуулагчдад Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газраас ирүүлсэн урилгыг гардуулж, амжилттай суралцаад ирэхийг хүслээ.

Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газраас манай улсад ажилласан баг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албатай хамтран эдгээр орчуулагчийг шалгаруулсан бөгөөд шалгарсан орчуулагчид Европын Холбооны зардлаар ирэх 11 дүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл Бельги улсын Брюссель хотноо таван сарын хугацаатай сургалтад хамрагдах юм.

Хуваалцах