Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсад 2016 оны 7 дугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгийн 4 дэх хуралдаан 10 дугаар сарын 6-нд болов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа
АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2016 оны 7 дугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгийн 4 дэх хуралдаан 10 дугаар сарын 6-нд болов.

Зам тээврийн сайд М.Зоригтын ахлаж буй уг ажлын хэсгийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын замын засварын ажил болон гэрэлтүүлэг, тохижуулалтын ажлын талаар мөн нисэх буудлын засварын ажлын явцын талаар мэдээлэл авч зайлшгүй шийдвэрлэх ажлын тухай хэлэлцлээ.

Ажлын хэсгийн хуралдаанд ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг, Нийслэлийн засаг тамгын газрын Зам тээвэр, Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, ИНЕГ-ын удирдлага, АСЕМ-ын БАА-ын мэргэжилтэнгүүд оролцлоо.

Хуваалцах