Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өгөв

Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах “Бэсрэг наадам”-ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа хийжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өгөв
АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өгөв. Зураг: МҮОНРТ

Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах “Бэсрэг наадам”-ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа хийжээ. Энэ үеэр АСЕМ-ын үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өглөө.

Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны соёл, онцлогт анхаарч ажиллахыг онцлон анхааруулж, Монгол орны нэр хүндийг дэлхийд харуулах сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг санууллаа.

Хуваалцах