Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадам өнөөдөр болно

Өнөө өглөө эхэлсэн Ази Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалт "АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө" сэдвийн доор үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадам өнөөдөр болно
АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадам өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө эхэлсэн Ази Европын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалт "АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод зориулан өнөөдөр "Чингисийн хүрээ" цогцолборт бэсрэг наадам зохион байгуулах юм. Бэсрэг наадам 16:00 цагт эхлэх бөгөөд хоёр цаг үргэлжилнэ хэмээн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас мэдээллээ.

Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих ажээ.

Хуваалцах